Завхан аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Хяналт шийдвэрлэлт -2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрийн 8 чиглэлд тус газрын хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагчаар удирдуулсан бүрэлдэхүүн гарч, мал тууварлан яваа болон мах, малын бүтээгдэхүүн тээвэрлэж яваа иргэдэд хяналт тавьж 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Малын хулгайн гэмт хэрэг, сэжигтэй этгээдүүд, тэдгээрийн бүлэг бөөгнөрлийн талаар мэдээлэл цуглуулах, шалгах, ГА-ын туслах хүчний сүлжээ зохион байгуулах, малын хулгайч нарын болон үнэтэй мал, эдлэлийн судалгааг шинэчлэх, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж эхэллээ.