Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 67 км авто замын ажил 9 дүгээр сард эхэлж, Зам Тээврийн сайдын 255 дугаар тушаалаар Загастайн давааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд бүрэн хаах шийдвэр гарсан. Тус хугацаанд Улиастай-Долоонхөндий, Сайрын Дөрөлж-Яруу сум-Дахтын даваа-Тэлмэн-Тосонцэнгэл-Улаанбаатар гэсэн чиглэлээр явах маршрутыг баталсан болно. Гэтэл 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд цас их хэмжээгээр унаж, зам харгуй цасанд дарагдан Зам Тээврийн сайдын баталсан тушаалаар явах чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахад хүрсэн юм.
Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлыг хэлэлцэн, Зам Тээврийн сайдад дараах албан тоотыг хүргүүллээ. Тоотод:
-11 дүгээр сарын 30 хүртэл Загастайн даваа хэсгээр оройн 17.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх
- “Завхан АЗЗА” ТӨХК техникийн шинэчлэл, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Өчигдөр Зам тээврийн яамны ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдлыг үзэж танилцсан.
Мөн нутгийн удирдлагууд, онцгой комиссынхонтой уулзаж зам хаахтай холбогдуулан зарим заавар, зөвлөгөөг өгч , хүсэлтийг уламжилахаар боллоо.