Аймгийн Онцгой байдлын газраас гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 17-нд Улиастай захын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Шовгорууд” гэж нэрлэгдэх үйлчилгээний газарт Эрүүл мэнд, Хэв журам сахиулах албадын хамтарсан ТАКТИК-ийн сургуулийг зохион байгууллаа. Тус барилга модон материалаар баригдсан, барилгын чанар стандарт хангагдаагүй, барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн, галын аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулахад цайны газрууд нь хоёр давхартаа газийн хийг стандартын дагуу ашигладаггүй, гал гарах өндөр магадлалтай учраас сонгож сургуулилт явуулсан байна.