Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг танилцуулах уулзалт боллоо
659 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо , ЗДТГазар, Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг хамтран аймаг, сумдын ИТХ-н төлөөлөгчид, орон нутгийн удирдлагуудад “Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр ”-ийг танилцуулах , орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг 11 дүгээр сарын 20-ны өдөр Нутгийн удирдлагын ордны 2 давхарын зааланд амжилттай зохион явууллаа. Уулзалтыг нээж аймгийн ЗДТГ-н дарга Д.Түвшинжаргал үг хэлэхдээ: “Дээрх хөтөлбөрийг боловсруулахдаа орон нутгийн онцлогт тулгуурлаж, хөгжлийн бодлоготой уялдсан, хөрсөн дээр буусан хөтөлбөр ” –ийг батлах хэрэгтэй гэлээ. Харин Жендэр шинжээчдийн бүлгийн тэргүүн, Үндэсний шинжээч Н. Амгалан  танилцуулсан илтгэл, төлөвлөгөөний төсөлдөө Жендэрийн тэгш байдлын хууль нь үндсэн хуулийн дараа орох суурь хууль гэдгийг онцолсон юм.

Уулзалтад Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнууд, Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд нийт 32 хүн оролцлоо. Мөн Завхан аймгийн Цагдаагийн хэлтсийн удирдлага, албан хаагчидтай уулзаж Салбарын болон орон нутгийн Жендэрийн стратеги боловсруулахтай холбогдуулан “Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ”-ний ач холбогдлыг танилцуулах уулзалт хийв. Тус дэд хөтөлбөрийн төслийг ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээлгэн өглөө.

 

2015-11-20 09:08:11