Загастайн даваагаар 17 цагаас өглөөний 06 цагийн хооронд тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ
515 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарч 13-15-ны өдрүүдэд 25-30 см зузаан цас орж төвийн болон орон нутгийн зам даваагаар явахад хүндрэлтэй болсон. Цаашид 16,18-ны өдөр, 17-19-ны шөнө, ихэнх нутгаар, 19,20-ны өдөр, 22-нд цас орж хүйтний эрч чангарч, салхи 14-16 м/сек хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 17-ны өдрөөс хойш 25- ыг хүртэл 17 цагаас хойш өглөөний 06 цагийн хооронд Загастайн даваагаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болсон тул зорчигч, тээвэрчид замын ажил гүйцэтгэж байгаа компаний ажилд хүндрэл учруулахгүй заагдсан цагийн хуваарын дагуу зорчихыг анхааруулж байна. Малчид, ард иргэд, тээвэрчид хол ойрын замд явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, машин техникийн бүрэн бүтэн байдал, холбоо барих боломжоо бүрдүүлж явахыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2015-11-23 06:38:01