АЙМГИЙН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
595 ХҮН ҮЗСЭН БАЙНА

           Мал аж ахуй, төв суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07-р сарын 07-ны  өдрийн 292, 293 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, дүгнэх ажлыг ХБХ-ийн даргаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн комисс МАА, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аймгийн хэмжээгээр 2015-2016 оны өвөл, хаврын улиралд 24 сумын 114 багийн 8,0 мянган малчин өрхөд 3,4 сая, хонин толгойд  шилжүүлснээр  5,0  сая  мал ,  Үндсэн сумынхаа нутагт өрхийн  2,9 сая  мал, Аймаг дотроо бусад сумын нутагт  15-н сумын 315 өрхийн 138,4 мянган мал, Хилийн зурвас нутагт 171 өрхийн 77,5 мянган мал, Тусгай хамгаалалтай бүс нутагт 115 өрхийн 76,2 мянган мал,  Бага хайрханы аймаг дундын отрын бүсэд 7-н сумаас 190 өрхийн 144,7 мянган мал  өвөлжиж байна. Харин хил залгаа 5-н аймгийн 17 сумын нутагт  манай аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Ургамал, Сантмаргаз,  Түдэвтэй, Асгат   сумаас 143 өрхийн 99.3 мянган мал, отроор өвөлжиж байна.

    

2015 оны хүйтний улиралын ерөнхий төлөв байдал өнөөдрийн  байдлаар  үзэхэд манай аймгийн нийт нутгаар  талдаа 10-30 см, гуу жалгандаа 35 см хүртэл  зузаан  цасан бүрхүүл тогтож, цаашид ч цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа  тул өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй   хэмжээнд байна. Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлийн арав хоногийн дундуур нийт нутгаар бороо, нойтон цас орсон. Ялангуяа Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдын нутгаар 2-4 цаг үргэлжлэн орсон юм. Мөн  11-р сар гарсаар 3-4 удаа цас орсон. Иймд бороо, нойтон цасны дэвсгэрийн улмаас мөсөн  ултай болж  мал бэлчээрлэлтэд хүндрэл учруулж байна. Энэ онд аймаг дахь Улсын нөөцийн цэг салбаруудад нэмж өвс тэжээл бэлтгээгүй, орон нутгийн нөөцөд зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэсэн боловч энэ нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед хүрэлцэхээргүй байна. Цаашид дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.

  • Манай аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд байршуулсан өвс, тэжээлийг  хямдруулж  малчдад олгох,
  • Оторт яваа малчидтай  байнгын холбоо харилцаатай байж, эрүүл мэнд, бусад үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах
  •  Цас  олон удаа орох төлөвтэй байгаа тул баг , сум орон нутгийн чанартай зам даваа хаагдахаас сэргийлэх арга хэмжээ авах
  • Алсагдмал нутагт байгаа малчидтай шаардлагатай үед харилцах нөхцөл боломжийг бүрдүүлэх
  •  Сумын нөөцөд өвс, тэжээл нэмж нөөцлөх  зэрэг арга хэмжээг авах шаардлагтай байгаа юм.

 

2015-11-25 14:47:01