Мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилт, цаг агаарын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд аймгийн онцгой комиссын гишүүдэд мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Манай аймагт 2015 оны 11 сард 19 удаагийн цас орж, нийт нутгаар 15-25 см зузаан цасан бүрхүүл тогтож, цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй , зудархуу нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн нийт бэлчээрийн 45 хувь нь бэлчээрийн даац хэтэрч, Баянтэс , Тэс, Баянхайрхан, Асгат, Яруу, Сонгино, Цэцэн уул, Эрдэнэхайрхан,Отгон сумдын нутгаар ургамлын гарц муутай, цаашдаа цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-р сард цас нэмж орох, жиндүү хүйтэн үргэлжлэх төлөвтэй байгаа нь мал бэлчээрлэхэд хүндрэл учруулахуйц хэмжээнд хүрэх магадлал өндөр байгаа юм.
Иймд Онцгой комиссоос :
-
Аймгийн онцгой комиссын гишүүдэд нэг нэг сумдыг хариуцуулж, тухайн сумтай холбоотой өвөлжилтийн талаарх мэдээллийг авч, тогтмол харилцаатай хамтран ажиллах
-
Дархан, Эрдэнэт, Улаанбаатар г.м хотуудын “Нутгийн зөвлөл”-үүд болон Олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг хүсэх ажлыг зохион байгуулах
-
Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг цаг хүндэрч болзошгүй сумдад хүргүүлэх, малчдад хямдралтай үнээр олгох
-
Багийн дарга, багийн эмч нарыг малчид иргэдтэйгээ байнгын холбоотой мэдээлэлтэй байлгах
-
Мал эмнэлгийн эм бэлдмэлийн нөөцийг бий болгуулах
-
Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт тавьж, хилийн зурвас бүс нутагт мал бүхий иргэдийг өвөлжүүлэх, оторлуулах
-
Хот хоорондын нийтийн тээврийн асуудлыг онцгой анхаарах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
2015-11-30 17:53:21