Монгол улсын Засгийн газрын хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг дүгнэх, Үндэсний хөдөлмөрийн чуулганыг угтаж Завхан аймгийн Улиастай хотноо “Хөдөлмөр хөгжлийн үндэс” баруун бүсийн хөдөлмөрийн чуулганыг 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус чуулганаар “ Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, “Эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байр нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого, цаашдын зорилт зэрэг сэдвүүдээр төлөөлөгчид мэдээлэл хийж, уриалга гаргаж Үндэсний чуулганд хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Завхан аймгийн ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд” Орон нутагт шинээр ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санаачлан зохион байгуулж буй үйл ажиллагаа , шилдэг туршлагыг танилцуулсан юм. Чуулганд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү , аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, МҮЭХ-ны ХНБ-ын газрын мэргэжилтэн М.Нямдаваа, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Нарангэрэл нар болон Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудын төлөөлөл оролцлоо.