Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж, 11 байгууллагын 33 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Түвшинжаргал үг хэлэхдээ: “Аймаг, орон нутгийнхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм чадлаа дайчлан, чин шударгаар ажиллах нь зүйтэй” гэдгийг хэлсэн юм. Тангарагийн үгийг Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Б.Уламбаяр дуудаж, бусад хаагчид даган хэлж тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх энэхүү үйл ажиллагаа нь төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгөн, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм.