Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан боллоо
557 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Аймгийн ИТХ-н XIII хуралдаан энэ сарын 4-ны өдөр Нутгийн удирдлагын ордны 2 давхарын хурлын зааланд болж, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар нээж үг хэллээ. Хуралдаанаар Аймгийн ИТХ-н Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж маш сайн буюу 93,8 хувь , Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн явц 83,3 хувь,  Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 88,9 хувь буюу хангалттай сайн гэсэн үнэлгээг тус тус авлаа. Энэ удаагийн хурлаар Аймгийн ИТХ-н Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажлын тайлан,  Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцэж, тодотгол, 2016 оны төсөв, Хувьчлах хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж  баталлаа. Мөн  Аймгийн аялал жуулчлалын талаарх мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн төсөл, Аймгийн зарим газар нутгийг орон нутгийн  тусгай хэрэгцээнд авах тухай, Завхан аймгийн ургамалжилтын эко систем, бэлчээр ой, ан амьтны судалгааны явцын үр дүнгийн танилцуулгуудыг иргэдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж, холбогдох тогтоолуудыг гаргалаа.

2015-12-07 12:16:32