Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал, хэмжил зүйн газраас энэ сарын 8, 9-ны өдрүүдэд “Чанарын удирдлагын тогтолцоо- MNS ISO 9001:2010 стандартын үндсэн шаардлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Дээрх сургалтад Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Засагд даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар зэрэг төр хувийн хэвшлийн 17 байгууллагын 60 гаруй хүмүүс хамрагдаж, СХЗГазраас гэрчилгээ олголоо. Хичээлийг СХЗГ-н Мэдээлэл лавлагаа сургалт сурталчилгааны төвийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэбаяр удирдав