Мал тооллогын комисс хуралдлаа
598 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын 2003 оны 224-р тогтоол, аймгийн Эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.3.1 дүгээр заалтын дагуу энэ оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад , хашаа худгийн тооллогын ажил  эхэлж,    мал тооллогын комиссын гишүүд 20 чиглэлд амжилттай ажиллаад ирлээ. Өнөөдөр  комиссын гишүүд Засаг даргын Тамгын газрын даргын  албан өрөөнд  мал тооллогын ажлын явц, сумдын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал ойрын хугацаанд дараах арга хэмжээг авч, шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

  1. Өвөлжилт хүндэрч байгаа газарт өвс тэжээлийг жигд хуваарилахад анхаарах
  2. Сумдаас ирсэн мэдээллийг үнэн зөв мэдээлэл эсэхэд хяналт тавих
  3. Аймаг дотроо отор нүүдэл хийх талаар сумдын Засаг дарга нарт албан тоот явуулах
  4. Хүн, малын эмийн сангийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх талаар анхаарах
  5. Отор нүүдэл хийж байгаа малчдад  хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг анхаарах
  6. Улсын онцгой комисст өвс тэжээлийн болон цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэх
  7.  АЗДТГ-ын ХБХэлтэс, ХХААГ-ын дарга нар отор нүүдлийн талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-тай яриа хэлэлцээр хийх, малчдаа эргэхээр явахдаа  Цагаанчулуут, Шилүүстэй сумдаар дайрч ажиллах
  8. Ирвэс мал идэж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох газарт албан бичиг тоот явуулах, тоо толгойн талаар судалгаа гаргуулах зэрэг болно.

 

2015-12-15 16:30:12