Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит оны шилдэг хүүхэд шалгаруулах “Нэг дэлхий” Харшийн сүлд модны наадам энэ сарын 28-ны өдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн зааланд болж өнгөрлөө. Тус наадмыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Жамъянтив , ХГБХХ-н дарга Г.Мягмарсүрэн нар нээж үг хэлэн, Завхан аймгийн ЕБС-иудын шилдэг хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.“Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе аян нэг жилийн хугацаанд 80 гаруй албан байгууллагуудаар аялан, олон үр бүтээлтэй ажлуудыг зохион байгуулсан юм. Энэхүү сүлд модны наадмын үеэр амжилттай хэрэгжүүлсэн шилдэг есөн “Хүүхдийн төлөө-Буяны эзэн байгууллага”-ыг шалгарууллаа. Үүнд: “Сонор трейд” ХХК, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завхан ОНХХ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завханхангай ОНХХ, Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газар, албан байгууллагууд, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, “Амь-Ус” трейд ОНӨААТҮГазрууд багтсан юм.
2015 оны шилдэг “Оюунлаг-Зөв хүүхэд”-ээр Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит Үндэсний лаборатори сургуулийн 4в ангийн суралцагч Ганболдын Ууганжаргал, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 12б ангийн суралцагч Батбаярын Гончигдорж, “Идэвхтэн-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 12в ангийн суралцагч Пүрэвдагвын Бодьсайхан, “Авьяастан-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн 12в ангийн суралцагч Наранцэцэгийн Баасанхүү, “Спортлог-Зөв хүүхэд”-ээр Тэс сумын бүрэн дунд сургуулийн 12а ангийн суралцагч Тэгшбаярын Балжинням, Жалханз хутагт С.Дамдинбазарын нэрэмжит Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 12а ангийн суралцагч Цэрэнбатын Мөнхчимэг, Улиастай сумын бүрэн дунд III сургуулийн 11б ангийн суралцагч Адъяагийн Бунд, “Бүтээлч-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын бүрэн дунд III сургуулийн 12а ангийн суралцагч Болдоогийн Баянжаргал, “Хөдөлмөрч-Зөв хүүхэд”-ээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Дагвын нэрэмжит Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийн 11а ангийн суралцагч Содномбалжирын Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.
Харин 2015 оны ”Тэргүүний Хүүхдийн оролцооны байгууллага”-аар Цагаанчулуут сумын дунд сургуулийн Д.Саранбилэг багштай, Н.Базарсад ахлагчтай “Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд нас” сурагчдын өөрөө удирдах байгууллага, “Хүүхдийн төлөө-Буяны эзэн хүн”-ээр “Цэцэнс групп”-ын ерөнхийлөгч Шинэнсамбуугийн Батсамбуу, “Хүүхдийн төлөө-Буяны эзэн байгууллага”-аар Идэр сумын Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан шалгарлаа.