АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХЭЛТЭС, АГЕНТЛАГ, СУМ, БАГИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
730 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2010 оны 134 дүгээр захирамжаар батлагдсан журмын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагууд болон сум, багийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албаны салбарын тэргүүний албан хаагчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

    

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 хэлтэс агентлаг, 24 сумын Засаг дарга, түүний Тамгын газар болон багуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцохдоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн гүйцэтгэлийг харгалзан журамд заасан үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэх бөгөөд төрийн албаны тэргүүнийг 16 салбарт шалгаруулж, ажлын дүн мэдээг аймгийн Засаг даргын 2016 оны 01-р сарын 11-ний өдрийн Зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүлэх юм

2016-01-08 10:39:32