Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүүхэд харагчийг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт энэ сарын 18-22-ны өдрүүдэд Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс дээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтад 12 сумын 58 иргэн хамрагдлаа. Анхны сургалтыг Улиастай сумын хэмжээнд зохион явуулж 18 иргэн cуралцсан юм.