Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч агентлаг, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай 2016 оны үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо. Энэ үеэр аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай “Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” гэрээ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын дарга нартай үр дүнгийн гэрээ, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч нартай дөрөвлөсөн гэрээг тус тус байгууллаа.