Сар шинийн баярыг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас цагаан сарын үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн Эх орны шим 2016 цагаан сарын үзэсгэлэн худалдаа аймгийн Биеийн тамир, спортын газарт нээлтээ хийж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг нээж үг хэлэхдээ : “Иргэд сар шинийн бэлтгэлээ нэг цэгээс хямд үнээр базаах нөхцөл боломжоор хангагдаж, нөгөө талаас аймгийн үйлдвэрлэгчид чанар стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” болсныг онцлон тэмдэглэсэн юм. Тус худалдаа өнөөдрөөс эхлэн 3 хоног үргэлжилнэ.