Аймгийн хэмжээнд албан байгууллагын харъяалалгүй 5000 ахмад байна. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан нйигмийн халамжийн тухай хуулийн дагуу аймгийн удирдлагууд Улиастай сумын Жинст, Өлзийт , Товцог,Чигэстэй, Богдын гол, Жаргалант багуудын өндөр настны төлөөлөл 300 ахмадыг хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив ахмадуудад үзүүлж буй төрийн бодлого чиглэл, орон нутгийн хөгжил дэвшил, үйл ажиллагаанаас танилцуулж гарын бэлэг гардуулсан юм.