Монгол түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр тухайн ондоо эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж бусдыгаа хошуучилсан тэргүүний хамт олон, ажилтныг шалгаруулан шагнаж урамшуулдаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив 2015 онд салбартаа амжилт гаргасан тэргүүний агентлаг, тэргүүний тариаланч, салбарын тэргүүний ажилтнуудыг шагналыг гардууллаа. 2015 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцсэн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн доорх шийдвэрүүдийг гаргажээ.
"Төрийн захиргааны тэргүүний ажилтан”-аар Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Мишгийн Гүрсэд
“Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч С.Балдорж
"Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар Боловсрол, соёлын газрын дарга Д.Одгэрэл
“ХХАА, Байгаль орчны тэргүүний ажилтан”-аар Эрдэнэхайрхан сумын МЭҮТасгийн мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг
Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар НХҮХ-ийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн М.Туяажаргал
“Худалдаа үйлчилгээний албаны тэргүүний ажилтан”-аар Мөнхтогтох Ариун ХХК-ны захирал Д.Мөнх-Амгалан
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг
Нэгдүгээр байрт Хүнс, хөдөө аж ахуйн газар
Хоёрдугаар байр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Гуравдугаар байрт Онцгой байдлын газар
Аймгийн Тэргүүний тариаланч
Улиастай сумын Жинст багийн тариаланч Онойн Лхамлхажав
Улиастай сумын Жинст багийн тариаланч Чойжинсүрэнгийн Базарсүрэн
Улиастай сумын Чигэстэй багийн тариаланч Ичинхорлоогийн Нямаа
Улиастай сумын Чигэстэй багийн тариаланч Бэгзийн Ягаан
Улиастай сумын Чигэстэй багийн тариаланч Пүрэвжавын Нямдаваа