Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ
658 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын бүх ард түмний спортын XIV их наадам, улсын аварга шалгаруулах шатрын эрэгтэй 56 дахь, эмэгтэй 48 дахь удаагийн шигшээ тэмцээн Завхан аймагт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг үг хэлэхдээ:“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай захирамжийн дагуу өсвөрийн шигшээ баг тамирчдыг спортын 8 төрлөөр хичээллүүлдгийн нэг нь шатар  бөгөөд тив дэлхий, Ази, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчид, дасгалжуулагч нарыг жил бүр шагнаж урамшуулах, хүүхэд залууст оюуны спорт шатрыг өвлүүлэн хөгжүүлэхэд манай аймаг санаачлагатай ажилладаг” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Энэ үеэр шүүгчдийг төлөөлж Олон улсын Шатрын холбооны Олон улсын шүүгч Г.Оюунчимэг,   тамирчдыг төлөөлж  Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Шатрын их мастер, Монгол улсын 8 удаагийн аварга, гавъяат тамирчин  Базарын Хатанбаатар,Орхон аймгийн Хангарьд клубын  тамирчин, Ази тивийн аварга, өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медальт хамгийн залуу тамирчин/11 настай/, Бат- эрдэнийн Мөнгөнзул нар тангараг өргөлөө. Монголын шатрын аварга шалгаруулах тэмцээн нь  олон улсын чанартай хамгийн том тэмцээн болдогоороо онцлог юм. Монголын шатрын спортын түүхэн хөгжлийн хугацаанд улсын хэмжээнд 4 гавъяат төрсний 3 нь Завхан аймгийн уугуул тамирчдаас төрж гарсан байдаг нь Завханчууд бидний бахархал болж байдаг.

УАШТ-ий шигшээ тэмцээнд өрсөлдөх шилдэг 12 шатарчдыг танилцуулья: /Цагаан толгойн үсгийн дарааллаар./Эрэгтэй:                              

  1. Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд)
  2. Э.Баасансүрэн (ОУШХ-ны мастер, Чингэлтэй -ЦН)
  3. Ц.Батчулуун (Их мастер, “Алдар” спорт хороо)
  4. С.Билгүүн (ОУШХ-ны мастер, “Сүлд” спорт хороо)
  5. Э.Болдоо (ОУШХ-ны дэд мастер, БЗД, Хан-Алтай)
  6. Б.Галмандах (спортын мастер, СБД, “Монгени” клуб)
  7. С.Ган-Од (ОУШХ-ны мастер, Завхан, Зууны шатар)
  8. М.Гүнбаяр (ОУШХ-ны мастер, Чингэлтэй-ЦН
  9. Б.Гүндаваа (Их мастер, “Шунхлай” групп, Шигшээ баг)
  10. Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг)
  11. Б.Хатанбаатар (Их мастер, БГД)
  12. Э.Энхнар (ОУШХ-ны мастер, Сүхбаатар аймаг)

Эмэгтэй:

  1. Б.Аминаа (Хан-Хөхий)
  2. Б.Ану (ОУШХ-ны мастер, Өмнөговь, МУИС)
  3. Б.Анхчимэг (ОУМ, “Абико” ХХК)
  4. Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)
  5. У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)
  6. Б.Мөнгөнзул (ОУШХ-ны мастер, Орхон аймаг, “Хангарьд” клуб)
  7. Б.Мөнгөнтуул (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Алдар” спорт хороо)
  8. Т.Мөнхзул (спортын мастер, Завхан, Монгени)
  9. Б.Отгонсувд (спортын дэд мастер, СХД)
  10. Ц.Сайханчимэг (спортын мастер, “Ихэр бэрс” клуб)
  11. Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)
  12. Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо) тус тус өрсөлдөнө.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 24-ний өдөр тодорно.

2016-04-07 10:48:09