Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
544 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ сарын 20-21, 24-25-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, явган цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 02 дугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд нутгийн хойд болон төв хэсгээр, 20-21-ний шөнө ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд болон төв Хангайн уулсаар, 22-нд зарим газраар, 22-23-ны шөнө нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 23-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд нутгйин хойд хэсгээр цас орж, явган цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 20-21-нд говь талын нутгаар 12-14 м/с, хүртэл ширүүснэ. 21, 23-нд ихэнх нутгаар хүйтэрч Буянт голын хөндий болон Цэцэн-Уул сумдын нутгаар шөнөдөө 46-51 градус хүйтэн, өдөртөө 29-34 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 36-41 градус хүйтэн, өдөртөө 20-25 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

2016-04-07 11:11:55