Аймгийн Засаг дарга урд чиглэлийн сумдад ажиллав
687 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга жил бүрийн 2, 3 дугаар саруудад нйит сумдаар тойрон иргэдтэйгээ уулзаж, тухайн онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж,  төрийн байгууллагуудын үйл ажиллагаа , төрийн  үйлчилгээний  талаар иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа 2 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон, Цагаанчулуут  сумдад ажиллаад ирлээ. Тус  уулзалтын үеэр Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны танилцуулгыг хийж, бусад асуудлаар санал бодлоо солилцон, иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгч , зарим томооохон ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Мөн ирэх 7 хоногт аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив зүүн чиглэлийн сумдад ажиллахаар төлөвлөж байна.

     

2016-04-07 11:12:36