Эрүүл агаар, цасны баяр өдөрлөг зохион байгуулагдлаа
590 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2013 оны А/332 дугаар захирамжийн дагуу төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийг баталсан байдаг. Энэхүү захирамжийн дагуу албан байгууллагууд сар бүр спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хэвшсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл  хөгжлийн хэлтэс, Завхан аймгийн Хаан банктай хамтран Улиастай хотын “Цасны баяр ” өдөрлөг арга хэмжээг 2016 оны 02-р сарын 27-ны өдөр Өлзийт багийн Цанын баазад зохион явууллаа.

      Уралдаанд 13 байгууллага  оролцож:

  1.  Олс таталт
  2.  Хөгжөөн буухиа
  3. Цасан дээрх бүжгийн тэмцээн
  4. Байгууллага сурталчлах цасан бүтээл гэсэн  4 төрөлд хурд хүч , авъяас билгээ уралдуулан амжилттай оролцсон юм.

    

Шүүгчид тэмцээнийг бага онооны системээр дүгнэхэд 1-р байрыг Зэвсэгт хүчний 325-р анги, 2-р байрыг Оёдолчдын холбоо, 3-р байрыг Политехник коллежийн баг хамт олон эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

2016-04-07 11:14:01