ЗАВХАН АЙМАГ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ЭРСЭЭ ЭРГЭЛЭЭ
682 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Аймгийн засаг даргын 2016 оны А/27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340, Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0245, 0311 дүгээр ангиудын 13 заставт тус тус ажиллаж нийт 2700 орчим км замыг туулсан байна. Энэ үеэр Завхан аймгаас цэргийн алба хааж буй цэрэг дайчидтай сар шинийн золголтын арга хэмжээг зохион байгуулж,  аймгийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг, ар гэрээс явуулсан бэлэг, захидал зэргийг гардуулан өгч тэдний санаа сэтгэгдлийг нь сонсон, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, аймгийн ХЖТ-ийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт үзүүллээ.

Цэрэг дайчид маань албаа хаах өндөр сэтгэл зүйтэй, алба хаах цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагдсан нь харагдаж байлаа. Мөн цэрэг эргэх ажиллагааг зохион байгуулж байгаад цэрэг дайчид төдийгүй анги байгууллагын удирдлагаас ихээхэн сайшааж, цаг улирлын энэ хүнд нөхцөлд бэрхшээл саадыг үл харгалзан эх орны торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн хүүгээ эргэж байгаад орон нутгийн удирдлагад талархаж буйгаа удаа дараа илэрхийлэн энэ үйл ажиллагааг үргэлжүүлэн бусад аймагт үлгэр жишээ болгон ажиллахыг хүсч байв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Пүрэврагчаа, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр, мэргэжилтэн дэд хурандаа Ц.Нацагдорж, ахмад Г.Бавуудорж, аймгийн ХЖТ-ийн жүжигчид ажилласан.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  ЦЭРГИЙН ШТАБ

 

 

2016-04-07 11:14:48