Монгол Улсын баатар , Армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд цэцэг өргөлөө
761 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол цэргийн нэрт жанжин, армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд нутгийн удирдлагууд, ахмад дайчид, ҮАБ-г хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн төв талбайд “Нэгдсэн тоо” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/45 дугаар захирамжаар “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан энэ сарын 13-аас 17-ны өдрүүдэд  сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, даам, шатар зэрэг спортын 5 төрлөөр  баг тамирчид өрсөлдөж,  алба хаагчдын дунд үндэсний бөхийн барилдаан , марш тактикын аварга тасаг шалгаруулах тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

 

 

 

2016-04-07 11:17:00