Завхан аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
1030 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймгийн Эрүүл мэндийн салбарын “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн 03-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал үг хэлэхдээ: “ Манай аймгийн эрүүл мэндийн салбарынхан мэргэжлийн ур чадвараа дайчлан сүүлийн 3 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан боловч хүүхдийн эндэгдэл, зарим халдварт өвчин анхаарал татсан асуудал хэвээрээ байгааг дурдаж, анхаарч ажиллах шаардлагатай” –гэдгийг хэлж байсан юм.

 

Тус салбарынхан Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн зарим асуудал, Халдварт өвчний тархалтын байдал, Эр барихын тусламж үйлчилгээ, , Хорт хавдарын өнөөгийн байдал, Хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг хөндөж ярилцлаа. Зөвлөгөөнд нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрх сумын эрүүл мэндийн төвүүд, УАУТ, ЗӨСТ-ийн удирдах албан тушаалтнууд оролцож 2015 онд хийсэн ажлын үр дүн, цаашдын зорилтоо тодорхойлон хэлэлцэж, уриалга гаргасан юм.

 

 

 

2016-04-07 11:19:22