Эрүүл мэнд спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 сарын 21-ны өдрийн 498/345 тоот тушаалаар батлагдсан сум тосгоны эрүүл мэндийн санхүүжилтийн аргачлалыг боловсруулах сургалт энэ сарын 28 -нд боллоо. Тус сургалтад 19 сумын эрүүл мэндийн төвийн дарга, санхүүгийн албаны дарга нарын 39 хүн оролцсон юм. Сургалтыг ЭМСЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, мэргэжилтэн Л.Мөнхцэцэг, НҮБ-ийн хүүхдийн сангийн зөвлөх А.Батбаяр нар явууллаа.