Завхан аймгийн Тосонцэнгэл-Улиастай чиглэл дэх Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлын нээлтийг хийлээ
2006 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Нээлтэнд Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив, Зам Тээврийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ , Авто зам, замын байгууламж, засвар ашиглалтын албаны дарга Д.Загдраднаа, Завхан аймгийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа нар болон “Насны зам” ХХК, “Хурдны зам” ХХК, “Тэнгэр Уул” Констракшн, “Гендай инженеринг” зэрэг компаниуд оролцлоо. Аймгийн засаг дарга Ж.Жамъянтив нээлтэнд хэлсэн үгэндээ "Загастайн давааны 67 км авто замыг барьж байгуулна гэдэг бол Завхан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлын амин сүнс нь энэ хэсэгт оршиж байгаа юм. Ус,гол ,хадан хясаа, хавцал гээд бартаа ихтэй бөгөөд тэсэлгээний гүн гэхэд 20 метрээс дээш байгаа нь үнэхээр засвар шинэчилэлт хэрэгтэй байгаа” гэдгийг дурьдаад авто зам барилгын ажилд аймаг орон нутгийн зүгээс бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

       

Барилгын ажлын зөвлөхөөр “Гендай инженеринг” ХХК, гүйцэтгэгчээр “Насны зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Чайна Жиансу Жианда Констракшн” ХХК, тус тус ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 54.5% байна. 

2016-04-19 16:27:51