ОХУ-ТЫВА улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
1307 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Оросын Холбооны Улсын Тыва улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Доржу Шуглур Александровичаар  ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 04 сарын 26-27 өдрүүдэд ажиллаа. ТЫВА улсын төлөөлөгчид Завхан баялаг ХК, Завхан Хүнс Группын Махны үйлдвэр, Завхан Сартуул Ноос ХХК-ны ноосны үйлдвэрээр орж  танилцсан юм. .

Мөн Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим худалдааны  бизнес эрхлэгчид, аялал жуулчидын холбооны төлөөлөгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй тус бүрт нь  уулзалтууд зохион байгуулж хамтран ажиллах боломж болон бэрхшээлтэй зүйлсээ харилцан ярилцаж, мэдээлэлээ солилцлоо.

Хэлэлцээр хийх үеэр аймгийн гар урлал эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд ТЫВА улсын төлөөлөгчид сонирхон сайшааж худалдан авалт хийж байлаа. Үзэсгэлэн худалдаанд “Цэнхэр Хулан” хоршоо (цэвэр модоор тавилга, сийлбэр, бэлэг дурсгал гэх мэт), хувиараа монгол гутал урладаг н.Нямсүрэн,  “Энэрэлт Байгаль” ХХК (зөөлөн оёдол буюу дээл, хувцас гэх мэт), “Завхан Эх Нутаг” дундын хоршоо (эсгий урлал) тус тус оролцлоо.

2016-04-29 19:44:16