Завхан аймгийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил эхлэхгүй удааширсантай холбогдуулан гүйцэтгэгч болон зөвлөх компаны төлөөлөлтэй 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагт Завхан аймгийн Засаг Даргын Хурлын танхимд хуралдав.
Гүйцэтгэгчийн хувьд санхүүжилт болон туслан гүйцэтгэгч компань ирээгүйгээс ажил зогсонги байдалд орсон байна.Иймээс туслан гүйцэтгэх компаньтай дахин гэрээ байгуулан шийдвэрлэхээр болсон юм.Тухайн замыг үндсэндээ гурван хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэхээр боллоо.