Энэ жилийн “Хүүхдийн баяр” буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
2976 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүндэт уншигчдынхаа алдрай бяцхан, алаг үрсэд нь баярын мэндийг хүргэж, үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе. Бидний гэрэлт ирээдүй болсон хүндэт хөөрхөн хүүхдүүд та бүхэндээ баярын хөтөлбөрийг сонордуулж байна. Хүлээн авна уу.

Хүүхдийн баярын нээлтийн үйл ажиллагаа:

  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд 10:00 цагт эхлэнэ.
  • “Монгол хүүхэд” 350 хүүхдийн Үндэсний хувцастай парад /7 дугаар ангийн 13 бүлэг/
  • “Бүжигчин бурхад” цэцэрлэгийн 450 хүүхдийн тоглолт
  • Аймгийн тэргүүний болон шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулж хүндэтгэл үзүүлэх

Спортын арга хэмжээ уралдаан: 12:00-18:00 цагт:

А. Төв цэнгэлдэх хүрээлэнд:

  • “Монгол хүүхэд” фото зургийн уралдаан /дунд болон ахлах нас/
  • “1000 болон 800 метр”-ийн гүйлтийн уралдаан” /6 дугаар анги эрэгтэй, эмэгтэй/
  • “Дуду машин”-ы аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /6-9, 10-13, 14-17 гэсэн 3 насны ангиллаар/

Б.Спорт, амралтын төвд:

  • “Хөл бөмбөгийн тэмцээн” /13-14 нас,эрэгтэй/
  • “3 vs 3” сагсан бөмбөгийн тэмцээн /8-р анги эрэгтэй, эмэгтэй/

Урлаг соёлын бусад арга хэмжээ гэх мэт үргэлжлэх болно.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

2016-05-30 17:50:42