“Би Монгол Хүүхэд” уриан дор тэмдэглэсэн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, “6 сарын 1-Хүүхдийн баяр” буюу “Амжилт бүтээлээ тайлагнах өдөрлөг” хүүхдийн инээд, баясал, дуу хууртай гэгээлэг сайхан болж өнгөрсөн юм. Баярыг нээж аймгийн засаг дарга Ж.Жамъянтив болон ХГБХХ-н дарга Г.Мягмарсүрэн нар үг хэлсэн бөгөөд 13 бүлгийн 350 хүүхдийн “Үндэсний хувцастай парад”-аар үргэлжиллээ. Энэ өдөр аймгийн есөн цэцэрлэгийн 450 бяцхан үрс шилдэг урлагийн тоглолтоор аав ээж, ах дүүсдээ бэлэг барьлаа.
Ийнхүү Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газар, Улиастай хотын ЕБС, Цэцэрлэгүүд, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хот тохижилт үйлчилгээний алба болон “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Завхан, Завханхангай ОНХХ-үүд, Аймгийн Хөл бөмбөгийн холбоо, Завхан Дүдү машин боловсрол сан, Шинэ Завхан телевиз, Air1телевиз, ХГБХХ-ийн дэргэдэх Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл, ЗХТ-ийн дэргэдэх “Залуу манлайлагч” клуб, “Хувь хүний хөгжлийн клуб” зэрэг хамтран эх үрсийн баяраа амжилттай зохион байгууллаа.
Мөн энэ үеэр Улсын олимпиад, уралдаанд амжилттай оролцож медальт байранд шалгарсан 26 хүүхэд, 6 багшид аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлэн "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ" хадгалуулж, мөнгөн шагналаар шагнаж цаашид улам илүү амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.