Завхан аймагт далд утсаар холбосон цахилгаан эрчим хүчний зарцуулалт багатай лед гэрэл бүхий замын “Гэрэлтүүлгүүд” ашиглалтанд орлоо.
1718 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нээлтэнд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Хот тохижилт Үйлчилгээний газрын дарга Ш.Доржжүгдэр болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. Засаг дарга Ж.Жамъянтив нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улиастай сумын багуудын зам гэрэлтүүлгийн ажлыг үе шаттай зохион байгуулж хийлээ. Энэ гэрэлтүүлэг далд утсаар холбосон бөгөөд цахилгаан эрчим хүчний зарцуулалт багатай лед гэрэл бүхий олон жилийн настай бүтээн байгуулалт боллоо.Мөн энэ онд 5,1 километр хатуу хучилттай замын Улиастай хотод нэмж бариснаар хот доторх замын ажил бүрэн дүүрэн шийдэгдэх юм.” гээд гэрэлтүүлгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн  “Идэр Тэс” компаний бүтээлч хамт олонд аймаг орон нутгийн удирдлага, нийт ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархлыг өргөн дэвшүүлж цаашдын ажил хөдөлмөрт өндөр их амжилтыг хүсэн ерөөсөн бол Хот тохижилт Үйлчилгээний газрын дарга Доржжүгдэр “ Хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн “Идэр тэс” ХХК-ий хамт олондоо талархал илэрхийлэе.Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс орон нутгийн өмчид шилжиж байна.Хотын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн олон бүтээлч ажлууд хийгдэж байгаа учраас энэ өмч хөрөнгөө цаашид арчилж хамгаалах тал дээр ард иргэд бидний оролцоо, сэтгэл  санаачлага нэн чухал” гэдгийг хэллээ.
Аймгийн Жинст багт  60 айлын орон сууцны ард талын замаар тавьсан  гэрэлтүүлэг гэр хорооллын гудамж мөн хичээл сургууль орж байгаа үед  бага насны сурагчид өглөө оройны харанхуйд айх аюулгүй гэх мэтчилэн бүх багийн гэрэлтүүлгүүд олон талын сайшаалтай орчин үеийн технологиор бүтсэн чухал бүтээн байгуулалт боллоо.

2016-06-06 08:38:31