Нээлтийн үйл ажиллагааанд засаг дарга Ж.Жамъянтив, засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын засаг дарга Д.Энх-Амгалан, ГХБХБ-н газрын дарга Т.Батцэнгэл, “Өлзийт” багийн дарга Ц.Бямбажав,ИТХ-н төлөөлөнч н.Отгонбаяр, “Зэмбэт Дөрвөлжин“ ХХК-ы захирал Б.Доржзэмбэ нар оролцлоо.
Засаг дарга Ж.Жамъянтив нээлтий үеэр багийн засаг дарга түүний ажлын алба болоод иргэдийн хөгжлийг хангасан төвтэй болж байгаад халуун баяр хүргээд “Өлзийт” багийн хувьд аймгийн төвөөс харьцангуй алслагдсан баг хэдий ч багийн иргэд “Иргэдийн хөгжлийн төв”-с төрийн үйлчилгээг цаг тухайд нь авч санал солилцох боломжтойн дээр өрхийн эмнэлэг болоод хэв журмыг сахиулах хуулийн ажилтнуудаас тусламж зөвлөгөө авах зэрэг давуу талуудыг танилцууллаа.
Багийн хөгжлийн төвийг аймгийн зургаан багт барьж байгуулаад байгаа бөгөөд эхний багууд жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол ийнхүү тав дахь байрны ажил амжилттай дуусч ашиглалтанд орлоо. Харин “Жаргалант” баг энэ сарын 10-нд нээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтанд орсноор төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх, багийн засаг захиргаа болон иргэд, нийтийн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн үйлчилгээний олон талт ажлыг явуулах зэрэг олон боломжуудыг нээж өгч байгаа юм. Түүнчлэн өрхийн эмнэлэг, багийн хэв журмыг сахиулах цагдаагийн байгууллагын ажилтнууд ажиллах бололцоог хангасан өрөө тасалгаатай сүүлийн үеийн Канад технологиор баригдсан хоёр давхар барилга юм. Барилгын ажлыг “Зэмбэт дөрвөлжин” ХХК хийж гүйцэтгэсэн байна.