Улиастай хотын зургаан баг олон талт үйлчилгээний цогц “Иргэдийн хөгжлийн төв”-тэй боллоо
732 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Жаргалант"  багийн “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтанд орж нээлтээ хийсэн билээ. Үйл ажиллагааны үеэр Засаг дарга Ж.Жамъянтив оролцож үг хэлэхдээ “Аймгийн нийт зургаан баг ийнхүү багийн байр буюу иргэдийн цогц үйлчилгээний төвтэй боллоо. Иргэдийн хөгжлийн төвүүд ашиглалтанд орсноор төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх, иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулах төрийн үйлчилгээний олон талт ажлыг явуулах гэх мэт маш олон талт боломжийг ард иргэдэд олгож байгаа”-г хэлсэн юм.Ийнхүү аймгийн зургаан баг "Иргэдийн хөгжлийн төв"-тэй болсноор баг бүрт өрхийн эмнэлэг ажиллах бололцоотой болж байгаа юм.Бүх багйин төвүүд нь  сувилгааны өрөө, тарилгын өрөө, эмч ажилтнуудын өрөө бүхий өрөө тасалгаатай юм.  Түүнчлэн багийн хэв журмыг хариуцах цагдаагийн ажилтнууд ажиллах, төрийн олон талт үйлчилгээг үзүүлэх бололцоог хангасан зэрэг маш олон давуу талуудыг ард иргэдэд нээж өгч байгаа чухал бүтээн байгуулалт боллоо.

2016-06-10 17:34:23