ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, УВС АЙМАГТ АЖИЛЛАХ ОРОН НУТГИЙН ТӨСЛИЙН ДЭД ЗОХИЦУУЛАГЧ
(3 ажлын байр, тус бүр 28 сарын хугацаатай)Буцалтгүй тусламжийн дугаар. 9182-MON
Төслийн нэр. Баруун Бүсийн Сургуулийн Бага Ангийн Сурагчдын Дотуур Байрны Нөхцөлийг Сайжруулах Төсөл
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) нь Ядуурлыг бууруулах Япон улсын сангийн санхүүжилттэй “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатай хэрэгжүүлж байна.
БСШУЯ нь Говь-Алтай, Завхан, Увс аймагт суурин ажиллах орон нутгийн төслийн 3 дэд зохицуулагчийн ажлын байранд зохих шаардлага хангасан хувь хүнийг дор дурдсан материал ирүүлэхийг урьж байна.
Орон нутгийн төслийн дэд зохицуулагч нь төслийг гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч байгууллага болох БСШУЯ болон Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Боловсрол, соёлын газарт Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тухайн ажлын байрны тодорхойлолт (51 KB) ыг www.meds.gov.mn цахим хаягийн “БСШУЯ” ”Ажлын байрны зар” гэсэн хуудаснаас судлан үзнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Дараах материалыг англи болон монгол хэл дээр 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ХАЯГ:
Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
Баруун Бүсийн Сургуулийн Бага Ангийн Сурагчдын Дотуур Байрны Нөхцөлийг Сайжруулах Төсөл
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Хороо 1, Шагдаржавын гудамж, Люкс Цэнтр, 601 тоот.
Утас: 77007739, имэйл хаяг: procurementdormitory@gmail.com
Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй болно.