Завхан аймгийн үндэсний их баяр наадамд айрагдсан хурдан хүлгүүд
Хурсан олны хийморийг сэргээдэг хурдан хүлгүүдийн уралдаан Азарганы уралдаанаар эхэлж соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз ( дээд, дунд, даага ), их насны хүлгийн уралдааны дурдан тоосоор өндөрлөлөө. Ингээд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан хурдан шандаст хүлгүүдээ танилцуулж байна.
Азарга
Соёолон
1.Завхан аймгийн Улиастай сумын уугуул Баатарсүрэнгийн хүрэн халзан соёолон түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлж хурсан олныг баясгалаа.
2.Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Түвшиндашын “Бүдэн соёолон”
3. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Төрмөнхийн “Буурал”
4.Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Галбаатарын “Хул”
5.Эрдэнэхайрхан сумын уяач Дэмбэрэлын “Цавьдар соёолон” хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.
Хязаалан
1.Завхан аймгийн Улиастай сумын уяач Энхбаатарын “Хурдан халтар үрээ”
2.Завхан аймгийн Шилүүстэй сумын Ойдовын “Хээр үрээ”
3.Түдэвтэй сумын уяач Отгонбаатарын “Хээр үрээ”
4.Завхан аймгийн Улиастай сумын уяач Намхайн “Саарал үрээ”
5.Баянтэс сумын Дагваренчингийн хурдан “Саарал үрээ”
Шүдлэн
1.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Сүрэнхорын “Бор шүдлэн”
2.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Алтангэрэлийн “Бор шүдлэн”
3.Завхан аймгийн Идэр сумын уугуул Б.Болдбаатарын “Хар шүдлэн”
4.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул А.Амартүвшингийн “Бор халзан”, 5.Түдэвтэй сумын Б.Отгонбаатарын “Улаан шүдлэн”
Даага
1.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Алдарт уяач Батмөнхын “Хүрэн халзан”
2.Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат Энхболдын “Хонгор даага”
3.Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Батболдын “Хүрэн даага”
4.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Бямбасүрэнгийн “Хүрэн даага
5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Энхжаргалын “Хул даага” хурдалж наадамчин олноо баясгалаа.
Эрлийз (дээд)
1.Дөрвөлжин сумын уяач О.Баянзулын “Цагаан”
2.Алдархаан сумын уяач Э.Азтамирын “Буян хүрэн”
3.Тэлмэн сумын уяач П.Ганболдын “Хүрэн халзан”
4.Тосонцэнгэл сумын уяач Т.Болдын “Хүрэн”
5.Алдархаан сумын уяач С.Нямжавын “Хээр алаг”
Эрлийз (дунд)
1.Тосонцэнгэл сумын уяач Т.Болдын “Сартай хүрэн”
2.Эрдэнэхайрхан сумын уяач Ц.Ганболдын “Халтар”
3. Эрдэнэхайрхан сумын уяач П.Ганзоригын “Хүрэн”
4.Улиастай сумын уяач Д.Батбаярын “Бор”
5. Эрдэнэхайрхан сумын уяач Г.Энэбишийн “Хүрэн”
Эрлийз (даага)
1.Эрдэнэхайрхан сумын уяач Ж.Сүхбаатарын “Бор хээр”
2.Түдэвтэй сумын уяач Ж.Гончигжавын “Хүрэн халзан”
3. Завханмандал сумын уяач Ч.Болдбаатарын “Хар”
4. Эрдэнэхайрхан сумын уяач Б.Бадамсүрэнгийн “Хээр”
5. Отгон сумын уяач Б.Доржсүрэнгийн “Хүрэн” тус тус уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан бол "ИХ нас"-нд Их уул сумын уяач Ч.Жамсрангийн хүрэн түрүү магнай боллоо. Өвс нь халиуран найгасан Донойн хөндийн уужим талд шандаст хүлгийн тоос зангирахыг харах гэж, Унаач хүүхдийн гийнгоон дууг сонсох гэж ирсэн зон олны магнай тэнийж нар хур тэгширсэн сайхан өдөр баяр наадам сайхан боллоо.
Наадмын ногоон дэвжээн дээр аймаг сумын цолтой 256 хучит бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харъяат “Даян дэвжээ”-ний бөх аймгийн заан Т.Бэгзсүрэн түрүүлж аймгийн арслан болсон бол Завхан аймгийн Баянтэс сумын харъяат “Хилчин” биеийн тамир спорт хорооны бөх аймгийн харцага Э.Баасандорж үзүүрлэж заан цолны болзол хангаж наадамчин олондоо уран мэх, ур чадвараа гайхуулан хүчийг үзүүлэн барилдлаа.
Сурын харваанд Улаанбаатар, Архангай, Говь-Алтай, Тосонцэнгэл, Тэлмэн, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Алдархаан болон Улиастай сумдын нийт 50-иад харваач цэц мэргэнээ сорьсноос
Эрэгтэй төрөлд
Эмэгтэй төрөлд
Хүүхдийн харваанд
Эрэгтэй
Эмэгтэй