Энэ сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Шин Хаймин, Худалдааны зөвлөх Сунь Вейрэнь, Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Атташе, Элчин сайдын туслах Ван Цян зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Завхан аймагт айлчилж аймгийн Засаг дарга Д.Батсайхантай уулзалт зохион байгууллаа. Элчин сайдын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн нь Завхан аймагт тулгамдаж буй аль ч салбарын асуудлаар ярилцахад таатай нөхцөл бүрдсэн юм.
Манай зүгээс нэн түрүүнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын засварын ажлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд Элчин Сайд Шин Хаймин энэ чиглэлийн 114 км авто замын ажлыг эхлүүлэхэд мөн “Загастайн даваа”-ны 67 км авто замыг барих хөрөнгө санхүүд дэмжлэг vзvvлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн жижиг дунд бизнес, аялал жуулчлалыг хөгжvvлэх болон соёлын салбар зэрэгт боломжит гарцуудыг хайн хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.