Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Загастайн даваа”-ны 67 км авто замын засварын ажилд Завханчуудаа уриаллаа.
1623 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймагт нэн түрүүнд тулгамдаж буй чухал асуудал бол авто зам засварын ажил билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан нутгийн хөгжилд иргэн бүрийн оролцоо” аянг эхлүүлж албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд та бүхнийг алтан шар зам барих их үйлсийн аянд уриаллаа. Энэхүү уриалгыг дэмжиж - “Цагаан суварга нийгэмлэг” ТББ хандивын данс ажиллуулахаар болсон бол аймгийн ИТХ-н тэргүүлэгчид хоёр өдрийн хөдөлмөрийн хөлсөө хандивлана гэдгээ илэрхийлсэн байна..

Элгэн садан, нутгийн уугуул суугуул ахан дүүс та бүгдийн чин сэтгэлийн хандив аймаг орон нутгийн хөгжил дэвшил хийгээд ирээдүйн их үйлсийн эхлэл юм шүү.

Хандивын данс ХААН Банк: 5495185831- “Цагаан суварга нийгэмлэг”

Харилцах утас: 99993399, 99085889 , 98262211          

2016-08-22 09:26:03