Аймгийн Онцгой байдлын газраас “Загастайн даваа”-ны авто замыг засах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал хийлээ.
888 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ард иргэдийн ажил, амжиргаа, ахуй бизнесээ залгуулдаг гол зам болох Улиастайгаас “Загастайн даваа”-ны чиглэлийн А1102 дугаартай 60 километр улсын чанартай авто замыг орон нутгийн хүчээр засварлахтай холбогдуулан аймгийн хэмжээнд 2016 оны 09 дүгээр сарын 02-оос 2016 оны 09 дүгээр сарын 13-н хүртэл аймаг, сумдын Онцгой комисс,гамшгаас хамгаалах алба, мэргэжилийн анги, аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас авто зам засварын ажлын талаар өргөтгөмөн хурал хийж ажлын хэсгүүдэд чиглэл өгч мэдээлэл хийлээ. Засварт орох замыг 15 километр тутамд нэг ажлын хэсэг байхаар зохион байгуулж нийт дөрвөн хэсэгт хуваан ажиллах бөгөөд нэмэлт шаардагдах хүн хүчийг Улиастай сумын 18-35 насны дүйцүүлэх албаны болон бусад эрчүүдийг дайчлан ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Улиастай хот нь нийт зургаан багтай юм. Нэг багаас 80 хүнийг нэг өдөр ажиллуулах шаардлагатай байгаа учраас багийн дарга нарт хамтран ажиллах албан тоотыг хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, засварын ажилд хяналт тавин ажиллахыг аймгийн Мэргэжилийн хяналтын газар, зам засварт дайчлан ажиллуулах машин механизмын судалгааг Цагдаагийн газар тус тус хариуцан ажиллаж байна.

 

2016-08-29 10:49:14