Албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан бичиж, 09 дүгээр сарын 01-ний дотор шинэчлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хянаж үзэхэд нийт 56 байгууллагаас 44 байгууллага биелүүлж, хэрэгжилт 78,5 хувьтай дүгнэгдлээ.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг Улиастай сумын бүх цэцэрлэгүүд хангаж бусдыгаа манлайлжээ. Аймгийн Засаг даргаас хаягаа шинэчлээгүй байгууллагуудад 09 дүгээр сарын 05-ний дотор захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов.