2016 оны 09 дүгээр сарын 16-н буюу Баасан гаргийн 16:00-18:00 цагийн хооронд Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо шарилж, хог хаягдлыг цэвэрлэнэ.
3880 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын захирамжаар “Цэвэр, цэмцгэр орчны төлөө хамтдаа” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж хог цэвэрлэгээ, хот тохижилтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Аяныг угтаж Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлэж “Таван чих”-ийн амны төвлөрсөн хогийн цэгт хүргэх юм. Байгууллага аж ахуйн нэгжүүд хамтран хог тээвэрлэх ажлыг зохион байгуулж болох бөгөөд Тээвэрлэж хүргэснийг “Хот тохижилт үйлчилгээний алба” бүртгэн ажиллах юм байна. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь орчны хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг зайлуулах, олон нийтийг хамарсан ажилд оролцох эрх, үүрэгтэй тул та бүхэн цэвэр цэмцгэр, эрүүл орчны төлөө хамтдаа идэвх санаачлагатай оролцоно уу.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд бүх нийтийг хамарсан хог цэвэрлэгээг зохион байгуулна.

 

 

 

2016-09-15 17:49:18