Тосонцэнгэлээс-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын хөрөнгийн асуудал Засгийн газрын 2015 оны 7 сарын 27 ны едрийн 309 тоот тогтоолоор шийдэгдэж АСЕМ ийн veр гэрээ байгуулагдаж Хятадын засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох хөрөнгөөс санхvvжvvлэхээр шийдвэрлэгдэн энэ замын ажил эхлээд байгаа юм. Харин Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хvнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны 67 км хатуу хучилттай зам билээ. Тус ажилд шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг 2016 оны 8 сарын 18 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн бол авто замын 41,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээр хийж уг зээлээс 24,9 сая ам долларыг хэмнээд байна. Ийнхүү Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замын ажил ирэх оны хавар эхлэхээр болсон юм. Завхан аймагт тулгамдаж буй чухал асуудал болох замын асуудлыг ийнхүү шийдвэрлэснээр аймгийн ард түмэнд амьдрал, амжиргаагаа залгуулах, цаг болоод бусад зарцуулалтыг багасгах зэрэгт маш үнэтэй хөрөнгө оруулалт болсонд аймгийн ард иргэд сэтгэл хангалуун байна.