Засаг дарга Д.Батсайхан аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
1944 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр аймгийн засаг дарга Д.Батсайхан Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Цагдаагийн дарга Г.Эрдэнэбаатар аж ахуй болон ажлын явц үйл ажиллагаа болон цаашдын зорилтот ажлуудыг танилцуулан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Батсайхан “Ард иргэдээ сонсох тухай” захирамжын талаар дахин танилцуулж санал хүсэлтэд идэвхитэй хамрагдан албан хаагч болоод бие хүнийхээ үүднээс санал бодлоо чөлөөтэй өгөхийг урьлаа. Мөн Г.Эрдэнэбаатар даргад архидалттай хэрхэн тэмцэх, яаж бууруулах талаар саналаа танилцуулах үүргийг өгсөн юм.

Цагдаагийн газрын хамт олны албан үүрэг гүйцэтгэх ажлын байрны орчин нөхцөл сайжирч жишиг хэмжээнд хүрсэн бөгөөд тохижилт, бүтээн байгуулалтын өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа нь бахархалтай сайхан байлаа.

 Засаг дарга Д.Батсайхан бие бүрэлдэхүүний  “Цайны газар”-ын тохижилтын дутуу хэсэгт шаардлагатай 11 сая төгрөгний асуудлыг шийдэж бүтээлч хамт олонд дэмжлэг үзүүлэхээ хэлсэн бол Цагдаагийн байгууллагын зүгээс өгсөн чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллан үйл явц болон саналыг цаг тухайд нь  танилцуулан ажиллана гэдгээ илэрхийллээ. Цагдаагийн дарга Г.Эрдэнэбаатар Засаг дарга Д.Батсайханд ажлын амжилт хүсэн ерөөж Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны  түүхт 90 жилийн ойд зориулан гаргасан судран номыг дурсгал болгон хадгалууллаа.

2016-09-20 19:04:37