Завхан аймгийн шилдэг яруу найрагчдаа тодруулах “БАДАРХУНДАГА-2016” яруу найргийн XI их наадам 2016.10.03-нд Завхан аймгийн ХЖТ-т болно.
1606 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн “Утга зохиолын нэгдэл”-ээс санаачилсан их наадмын ерөнхий зохион байгуулагчаар төв Музей болон ЗАЗОХТ ажиллаж байна.Наадамд урилгаар Төрийн шагналт, МУСГЗ, Ардын уран зхиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ОХУ-ЫН Кузбасын холбооны шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал тэргүүтэй улсын нэрт зохиолч яруу найрагчид оролцно.

Дэлхийн найрагчдыг төрүүлсэн Завхан нутгийн гэгээн тунгалаг мэлмийт, тэнгэрлэг хийморьт яруу найрагчид та бүхнийг “БАДАРХУНДАГА-2016” яруу найргийн XI их наадамд оролцохыг хүндэтгэн  урьж байна.Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 88947474, 93160440 утсаар лавлана уу.

 

2016-09-23 17:06:44