Аймгийн Засаг дарга 40 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдад танилцуулав.
1444 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан  сумын 800 гаруй иргэдтэй уулзаж  ирлээ. Тус  уулзалтын үеэр Засаг дарга 40 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, Засаг даргын  үйл ажиллагааны  хөтөлбөрт оруулах саналууд авч бусад асуудлаар санал бодлоо солилцон, иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгч , зарим томооохон ажлуудын талаар мэдээлэл хийлээ.Аймгийн Засаг дарга сумдад ажиллах үеэрээ:

1.Отгон сумын Соёл багийн эмчид мотоцикль

2. Шилүүстэй сумын иргэн Эрдэнэбулганд өвөлжөө барих мод

3. Цагаанчулуут сумын төвд худаг

4. Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн эмчид  мотоцикль  зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөв.

 

 

 

2016-10-06 15:34:03