Монгол улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2016 оны А/238 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 8-нд /Бямба гариг/-т аймгийн хэмжээнд зохион байгуулах тул нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Улиастай суманд дээрх арга хэмжээ Богдын гол багийн Төв цэнгэлдэхийн урд талбайд 1100 цагт болно.