Аймгийн Засаг дарга 40 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Идэр, Тэлмэн, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумдад танилцуулав.
914 ХҮН ҮЗСЭН БАЙНА

10 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Идэр, Тэлмэн, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл  сумын 3000 гаруй иргэдтэй уулзаж  ирлээ. Тус  уулзалтын үеэр Засаг дарга 40 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, Засаг даргын  үйл ажиллагааны  хөтөлбөрт оруулах саналууд авч бусад асуудлаар санал бодлоо солилцон, иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгч , зарим томооохон ажлуудын талаар мэдээлэл хийлээ.Аймгийн Засаг дарга сумдад ажиллах үеэрээ:

1. Баянхайрхан сумын Минж багийн эмчид мотоцикль

2. Тэс сумын Нисэг багийн эмчид мотоцикль

3. Түдэвтэй сумын Аргалант багийн эмчид мотоцикль

4. Сонгино сумын багийн эмчид мотоцикль

5. Сантмаргац сумын Баяннуур багийн эмчид мотоцикль

6. Нөмрөг сумын Баяхзүрх багийн эмчид мотоцикль

7. Их-Уул сумын Зарт, Хуягт, Хонгор багийн эмчид мотоцикль зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөв.

8. Нөмрөг  сумын Соёлын төвийн гэрэлтүүлгийг сайжруулах санхүүжилтийг Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Түмэндорж шийдвэрлэж өгөв.   

2016-10-13 10:05:38