Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 40 хоногт хийсэн ажлын тайлангаа танилцуулав
1268 ХҮН ҮЗСЭН БАЙНА

10 дугаар сарын 15-16-ний өдрүүдэд Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нийт 1200 гаруй ард иргэдэд танилцуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгах саналыг авч, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдэж өглөө. Ард иргэд Засаг даргын 4 жилийн ажлыг 40 хоногт хийсэн байна гэж сайшаан урам зориг өгч энэ эрчээрэй ажиллахыг хүсэж байлаа.Засаг дарга сумдад ажиллах үеэрээ:

1. Дөрвөлжин сумын Тавантолгой, Цогт багийн эмчид мотоцикль

2. Ургамал сумын Баян-Улаан багийн эмчид мотоцикль

3. Завханмандал сумын Олонбулаг багийн эмчид мотоцикль зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөв.

 

 

2016-10-17 15:42:38