Их-Уул, Дөрвөлжин, Яруу, Баянхайрхан гэсэн 4-н сумын Засаг дарга нар батламжаа гардан авлаа
1761 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн 24 сумаас Их-Уул, Дөрвөлжин, Яруу, Баянхайрхан гэсэн 4н сумын ИТХ хуралдаж засаг даргаа Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Тус 4-н хүн 2016.11.02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд Аймгийн Засаг дарга Д.Батсайханаас батламжаа гардан авч бүрэн эрхээ эдлэх боллоо.

 

Баянхайрхан сумын Засаг дарга-С.Алтанцэцэг

 Яруу сумын Засаг дарга-Д.Мөнхтөр

 Их-Уул сумын Засаг дарга-М.Гансүх

 Дөрвөлжин сумын Засаг дарга-Ч.Батдөл

2016-11-03 14:06:08